“Гамлет” монодрам үзэгчдийн хүртээл болно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-10-10 17:30:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмгэнэлт, сонгодог жүжгийн тэргүүнд бичигддэг Уильям Шекспирийн эмгэнэлт "Гамлет" жүжгийг “Green entertainment”-ийн уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд Корпорэйт Конвеншн төвийн тайзнаа монодрам болгон үзэгчдэд хүргэнэ.


Монодрамын ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд гол дүрд жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглох юм. Гурав дахь удаагаа тайзнаа тоглож буй уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин болон "Green entertainment"-ийн уран бүтээлч 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Жүжгийн тасалбар 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn, 1900-1800-аар захиалах боломжтой. 

Холбоотой мэдээ