“ЛэндМН” тайлангаа тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-10 19:04:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анх санхүүгийн зах зээлд финтек бизнес буюу технологийн дэвшлийг ашиглан өөрийн нэрийн аппликейшнээ гаргаж байсан “ЛэндМН” өнөөдөр ББСБ болон өргөжиж санхүүгийн тайлангаа саяхан гаргажээ.



 Тус компанийн нийт харилцагчдын тоо өмнөх улирлаас 30 хувиар өссөн байна.  Тодруулж хэлбэл, нийт 70 гаруй мянган харилцагчтай болжээ. Гуравдугаар улиралын байдлаар 40 шахам тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх улирлаас зээлийн дүнгээр 21 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн хувьцааны арилжаа Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүллээ хадгалж, энэ оны 3 дугаар улиралд нэг өдрийн арилжааны дундаж дүн болон тоо ширхэгийн үзүүлэлтээр биржийн үзүүлэлтүүдийг тэргүүлжээ.

 

Холбоотой мэдээ