Баян-Өлгий аймгийн ИТХ элэг бүтэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-11 09:42:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж байгаа юм. Хуралдаанаар өнгөрөгч зургадугаар сарын 24-ний өдөр Алтанцөгц сумд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшин олонхийн саналаар ялалт байгуулсан Б.Гүлнарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв.


Түүнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж баяр хүргэлээ.


Баян-Өлгий аймгийн ИТХ нь нийт 39 мандаттай бөгөөд 2017 онд нэг төлөөлөгч өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 38 төлөөлөгчтэйгээр ажиллаж байсан юм. Харин өнөөдрөөс /МАН-23, АН-16/ үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. 



Ө.Нурболат

Холбоотой мэдээ