Папуа Шинэ Гвинейд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2018-10-11 11:45:07

ПОРТ-МОРСБИ. /Theguardian/. Пүрэв гарагийн өглөө Папуа Шинэ Гвинейн алслагдмал “Шинэ Британи” арал дээр 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлжээ.


Одоогийн байдлаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн хохирлын талаар мэдээлэл байхгүй байна. Уг газар хөдлөлт нь Рабаул суурингаас баруун өмнөд зүгт 200 орчим километр зайд, газрын гадаргуугаас 40 километрийн гүнд болсон байна.


Эхэндээ 7.3 магнитудын хүчтэй байсан ч хүч нь суларсан аж. Газар хөдлөлтийн дараа 5 орчим магнитудын хүчтэй чичирхийлэл хоёр удаа мэдрэгджээ.


Папуа Шинэ Гвиней улс нь газар хөдлөлт түгээмэл болдог “Номхон далайн галт цагариг”-т оршдог бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын баруун нутагт 100 хүний амийг авч одсон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол гуравдугаар сард мөн “Шинэ Британи” арал дээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 

Холбоотой мэдээ