Гадаадын иргэний гээсэн их хэмжээний мөнгийг эзэнд нь олж өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-11 13:30:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ИНЕГ-ын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр гадаадын иргэний гээсэн 5230 ам.доллар, бичиг баримт болон бусад эд зүйлс бүхий цүнх олж эзэнд нь хүлээлгэн өгөв.

Тус албаны ажилтнууд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх явцдаа эзэнгүй эд зүйлс илрүүлж, зохих журмын дагуу аюулгүй байдлын үзлэг шалгалт хийснээр эзнийг нь тогтоосон байна.

Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн "Mccracken Solcha" байсан аж.

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр үйлчлүүлэгч иргэдийн гар цүнх, тээш, гар утас, түрийвч, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсээ орхиж, гээгдүүлсэн 2-3 зөрчлийг илрүүлдэг байна.

Холбоотой мэдээ