"Говь хангайн цэнхэр оронтой танилцах аялал" энэ сарын 18-наас эхэлнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-10-12 14:44:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Говь хангайн цэнхэр оронтой танилцах аялал" энэ сарын 18-24-ний өдрүүдэд болно. Энэхүү аяллаар Баянхонгор аймаг аяллын бүтээгдэхүүн үзмэрээ сайжруулах, шинэ нөөц бүтээгдэхүүн газруудтай танилцуулах юм байна.

Тур оператор компаниудад зориулсан тус аяллыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулна. Аялалд орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл, Тур оператор компаниудын менежер, зохион байгуулагч, сэтгүүлч, гэрэл зурагчид оролцох боломжтой аж.

“Хонгор нутгаар аялцгаая” уриан дор зохион байгуулагдах тус аялал нь Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудыг Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад танилцуулж, харилцан хамтран ажиллах, дотоод, гадаадын жуулчдыг татах ажлын нэг хэсэг бөгөөд цаашид ч үргэлжлэх аж.

Аялагчид Улаанбаатар хот-Баянхонгор аймаг–Шатар чулуун хөшөө–Хачин ламын хийд–Шаргалжуутын халуун рашаан–Холбоолж нуур–Орог нуур–Их богд Цонж хайрхан–Цагаан агуй–Баянлиг /Шинэ сум/–Бичигт хад – Цагаан булаг–Бөөнцагаан нуур–Цагаан цахир –Баянхонгор аймаг гэсэн маршрутаар явах юм байна.

                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ