Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-11 14:31:35

СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа нь Өмнөд Солонгостой харьцуулахад 15 дахин их юм гэж Өмнөд Солонгосын төрийн өмчит ашигт малтмалын нөөцийн корпорацийн парламентад танилцуулсан илтгэлд дурджээ.


Тухайлбал, Умард Солонгост 6 тэрбум тонн магнезит, 2 сая тонн бал чулуу, 250 мянган тонн вольфрам буюу гянтболд байдаг аж. Тэдгээрийг олборлох болон гадны компаниудтай хөрөнгө оруулалт хийх тухай 40 гэрээ хэлэлцээрт Умард Солонгосын эрх баригчид өмнө нь гарын үсэг зуржээ. Тэдгээр гадаадын компаниудын 90 хувь нь хятадын компаниуд аж.


Умард Солонгосын ашигт малтмалын зах зээлд Хятад улс ноёрхож байгаад сэтгэл түгшиж буйгаа Өмнөд Солонгосын эрх баригч “Тобуро” ардчилсан намын депутат Пак Жун илэрхийлэхийн сацуу олборлолтыг эхлүүлэх боломжийг аль болох ойрын хугацаанд хэлэлцэж эхлэхийг Сөүлд уриалсан байна.


“Манай улс Умард Солонгосын нөөцөд хүрвэл хэдэн зууны туршид тус нөөцийг тогтвортой ашиглах боломжтой юм. Умард Солонгосын ашигт малтмалын ордуудын ихэнхийг Хятад улс худалдан авдаг учир засгийн газар зохих алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ