Жуулчдын хамгийн үнэтэй хотыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-11 14:50:29

МОСКВА. / РИА Новости/Жуулчдын хамгийн үнэтэй хотуудын жагсаалтад Дубай хот эхний байрт оржээ. Аялагчид тэнд дунджаар 537 ам.долларыг зарцуулдаг гэнэ. Энэ тухай Mastercard цахим хуудас мэдээлсэн байна.


Парис хот 301 ам.доллараар жагсаалтын 2 дугаар байрт орсон бол Сингапур 286 ам.доллараар 3 дугаар байрт жагсжээ. Түүнчлэн эхний тавд Сөүл 181 ам.доллараар, Бангкок хот 173 ам.доллараар тус бүр орсон байна.


Түүний араас Токио 154 ам.доллар, Лондон 153, Нью-Йорк хот 147 ам.доллараар тус бүр оржээ. Энэхүү жагсаалтыг Mastercard компани дэлхийн 162 оронд байгаа гадны жуулчдын төлбөрийн талаархи мэдээллийг ашиглан гаргасан байна. 

Холбоотой мэдээ