Түлшний модны үнийг тогтворжуулах зорилгоор “Орхон1” зах нэмж байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-11 15:42:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Өрхийн түлшний нөөц, бэлэн байдал, үнийг тогтворжуулах зорилгоор Баян-Өндөр сумын ЗДТГ-аас “Орхон 1” түлээний захыг Эрдэнэ багт нээлээ. 


Тус зах мод, түүхий нүүрс, шахмал түлш худалдахаас гадна өөрсдөө шахмал түлш үйлдвэрлэх, боловсруулах технологийг судалж зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн иргэдийн санхүүгийн боломжид тулгуурлан модыг шуудай, үхэр тэрэг, морин тэрэг, портер машин зэрэг олон төрлөөр борлуулж байгаа бөгөөд 380 м.куб мод нөөцлөөд байгаа гэнэ.

Орхон аймагт мод, түлээний хоёр зах тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Тэд өвөл цас их орж хүйтрэх тусам модныхоо үнийг нэмж иргэдийг хохироодог. Иймд модны үнийг тогтворжуулах, бууруулах зорилгоор дээрх захыг нэмж байгуулжээ. Өнөөдрийн байдлаар иргэд шинэ захаас нэг портер модыг 200.000-250.000  төгрөг буюу нэг шоо метр модыг 50 мянган төгрөгөөр авч байна.

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ