“Ухаалаг утасгүй хичээлийн жил” аяныг дөрвөн сургуульд хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-11 15:45:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Ухаалаг утас ашиглахыг энэ сарын 1-ээс сургуулийн орчинд хориглосон Засгийн газрын шийдвэрийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргын ажлын алба “Ухаалаг утасгүй хичээлийн жил” аян өрнүүлж эхэллээ. Уг аяныг энэ сарын тавнаас эхлүүлсэн юм.

Аяны хүрээнд Хүрэнбулаг багийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдамжийг дээрх сургуулиудад хүргэж ухаалаг гар утас, төхөөрөмжийн сөрөг нөлөө, эрсдэл,  гар утасны зохистой хэрэглээг ойлгуулах,  танин мэдэхүй, нөлөөллийн ажлыг дээрх сургууль тогтмол зохион байгуулахаар болжээ.

Хүрэнбулаг багт ерөнхий боловсролын дөрвөн сургууль байдаг бөгөөд үүнээс  4, 13 дугаар  сургууль нь улсынх, үлдсэн хоёр нь хувийнх юм.


Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ