Витамин D-ын дутагдлаас хүүхэд рахиттай, насанд хүрэгсэд ясны сийрэгжилттэй болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-10-11 15:54:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад Витамин D /Д/ нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон бөгөөд нийт хүн амын 98 хувь нь витамин D -гийн дутагдалтай байгааг эрдэмтэд судалгаагаар гаргажээ.


“Витамин D дутагдахаар хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт болдог. Сүүлийн үед яс эрдэсийн солилцоо алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна. Кальци, фосфорын солилцоо алдагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлт гарахаас гадна өсөлт нь саатдаг. Тухайлбал, хүүхдийн хавирга, үе мөчин дээр ясархуу эдүүд ургаж, булчин нь сулардаг. Булчин нь сулрахаар уян юм шиг болно. Үүнийг нь мэдэхгүй эцэг эхчүүд “Манай хүүхэд их уян” гэж ярьдаг. Мөн гэдэс нь шалхайдаг. Рахит өвдсөн, витамин D-гийн дутагдалтай хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр олон дахин өвдөнө. Ханиад хүрэхээрээ хатгалгаа болж эдгэрэлт нь удаашрах эсвэл дахих нь бий. Энэ нь дархлаа суларснаас болж байгаа юм” хэмээн Юнимед интернэйшнл эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэн онцолж байна.

Холбоотой мэдээ