Tesla компани Шанхайд газар худалдан авахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-11 15:58:59

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Tesla компани хилийн чанад дахь цахилгаан автомашины анхны үйлдвэрээ барихаар Хятадад газар худалдан авах гэж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.


Тус агентлагийн мэдээлж байгаагаар, Шанхай хотод 145 сая ам.доллараар газар худалдан авах эрх олгосон цор ганц компани нь Tesla компани аж. Тус хотын эрх баригчид Tesla компанид 10 дугаар сарын сүүл хүртэл ийм эрх олгох шийдвэрийг гаргажээ.


Одоогоор тус компаний цахилгаан автомашины цор ганц үйлдвэр нь Калифорни муж улсын Фримонт тойрогт байрладаг бол аккумуляторынх нь үйлдвэр Невада муж улсын Рино хотод байрладаг аж. Хятадад цахилгаан автомашиныхаа үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт Tesla компани энэ сарын 10-нд гарын үсэг зуржээ. Тус үйлдвэр нь Шанхайн Яншань боомтоос холгүй Линьган дүүрэгт байрлах аж.

Холбоотой мэдээ