Азийн паралимпийн наадмаас одоогоор 1 мөнгө, 3 хүрэл медаль хүржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-11 16:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Жакарта-2018” Азийн паралимпийн наадамд ур чадвараа сорин өрсөлдөж байгаа манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.


Монгол Улсын шигшээ багаас хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат 90 кг-д Д.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар тус тус хүрэл медалийн эзэд болоод байна. “Жакарта-2018” Азийн паралимпийн наадам 10 дугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд энэ наадамд 43 орны 2800 гаруй тамирчид оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ