“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид 400 орчим мод суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-11 16:19:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг угтаж Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон Ногоон төгөл”-д монос, үхрийн нүд, шинэс зэрэг 400 орчим мод суулгаж, зарим модыг нөхөн тарилаа. 

Өнөөдөр болсон энэ үйл ажиллагаанд Дулааны цахилгаан станц, Ил уурхай, Үйлчилгээ аж ахуйн алба, Авто тээврийн байгууллага идэвхтэй оролцсон байна. Тус үйлдвэр өөрийн нэрэмжит  Ногоон төгөл”-ийг “Эрдэнэт” уулын ойролцоо байгуулж, 2013 оноос хойш үйлдвэрийн ажилтнууд мод тарьж байгаа юм. Өдгөө 12000 орчим суулгаад байна. “ Ногоон төгөл нь  30 га газрыг хамардаг бөгөөд хөрсний шинж чанараас нь шалтгаалан жимсний мод, шинэс ургуулж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ