Пентагон сансрын пуужингууд бүтээхэд нэг тэрбум ам.доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-11 16:14:48

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Батлан хамгаалах яам сансрын пуужингууд бүтээхэд нэг тэрбум ам.доллар гаргахаар шийджээ.

Пентагоноос мэдээлснээр, нэг удаа ашиглах зориулалттай зөөгч пуужин бүтээх 967 сая ам.долларын сонгон шалгаруулалтад United Launch Services консорциум ялжээ. Уг косорциумд “Lockheed Martin” болон Boeing” компани оролцож байгаа аж.

Түүнчлэн “ATK Launch Systems” компани зөөгч пуужин бүтээх төсөлд зориулж пуужингийн гурван хөдөлгүүрийн загвар гаргахад 45 сая ам.доллар гаргажээ.

Үүнээс гадна, Америкийн “SpaceX компани “Raptor” пуужингийн хөдөлгүүр бүтээх төсөлдөө 33,6 сая ам.долларын санхүүжилт авсан байна.

Холбоотой мэдээ