Олон улсын таеквондочид Улаанбаатар хотноо хүч, ур чадвараа сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-10-11 16:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад анх удаа “Kimunyong 2018 Mongolia open таэквондогийн олон улсын тэмцээн 10 дугаар  сарын 20-21-нд Хандгайтын Олимп цогцолборт болно.


Тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайвань, Хонконг зэрэг 10 гаруй улсын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээн бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн насны ангиллаар ганцаарчилсан болон багийн тулааны төрлөөр явагдана. Уг тэмцээнд Монголын таэквондогийн холбооны хот, аймаг орон нутгийн салбар холбоодын шилдэг 500 гаруй тамирчин хурд, хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорино.


Монгол Улсад анх удаа болж буй тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж улмаар олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байгаа юм. 

Холбоотой мэдээ