АНУ-ын зөвшөөрөлгүйгээр хориг арга хэмжээг цуцлахгүй гэж мэдэгджээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-11 16:29:19

МОСКВА. /ТАСС/. Өмнөд Солонгос улс манай улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.  


Умард Солонгост авсан хориг арга хэмжээг Өмнөд Солонгосын эрх баригчид зөөлрүүлэх боломжийг хэлэлцэж байгаа тухай  Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Гён Хва өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. “Өмнөд Солонгосын дангаар авсан хориг арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг авсан хязгаарлалтын арга хэмжээтэй олон талаар давхцаж байгаа учир хориг арга хэмжээг цуцлах нь “ач холбогдолтой алхам болно” гэж тэрбээр өмнө нь хэлсэн юм.


2010 онд Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний “Чонан” хөлөг онгоц сүйрч живсэн үйл явдал болсны дараа Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-д дангаар хориг арга хэмжээ авсан юм. Тухайн үед Чонан” хөлөг онгоцыг Умард Солонгосын шумбагч онгоцноос харвасан торпед буюу шунгадаг минад оногдож сүйрсэн гэдэг дүгнэлтийг Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид хийсэн бөгөөд улмаар хүмүүнлэгийн салбарын харилцаанаас бусад Солонгос хоорондын бараг бүх харилцаа холбоог тасалж, худалдаа, хөрөнгө оруулалтад хориг тавьсан билээ. 

Холбоотой мэдээ