Завханд Олон улсын таеквондогийн бүсийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-17 20:56:31

Завхан/МОНЦАМЭ/.Завханд 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Олон улсын таеквон-догийн Баруун бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болох гэж байна.

Тус тэмцээнийг олон улсын таеквондогийн Монголын холбоо, Завханы БТСГ, олон улсын таеквондогийн Цэцэн шонхор клуб хамтран зохион байгуулах ажээ. Тэмцээн нь тулаан, түл \сүүдэрт тулаан\ онцгой чадвар, багийн тулаан гэсэн дөрвөн төрлөөр тамирчид нийт 120 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тулааны төрөлд долоо хүртэлх наснаас 17 нас, мөн насанд хүрэгчдийн төрөл байгаа. Тэмцээнд оролцохоор өнөөдрийн байдлаар таван баг мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээнд оролцох багийн нэгдсэн мэдээлэл энэ сарын 21-ний өдөр гарна. Тэмцээнд 2001 оны 10 дугаар сараас хойш төрсөн хүүхдүүдийг оролцуулна хэмээн олон улсын таеквондогийн Цэцэн шонхор клубээс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ