“Хариуцлагатай залуу манлайлал”-ын залуучуудын тусламж үргэлжилж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-10-12 13:54:27

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Гэр бүл Хүүхэд Залуучуудын газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан “Хариуцлагатай залуу манлайлал” нэртэй сайн дурын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

“Хариуцлагатай залуу манлайлал” нэртэй сайн дурын үйл ажиллагаа нь залуучууд сайн дурын үйл ажиллагааг өрнүүлж, хөдөөгийн малчин залуучуудын шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог хангах, идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зорилготой ажээ. Тэгвэл энэ зорилгын дагуу Тэлмэн сумын Нуур багийн төвийг залуучуудын дэмжлэг, туслалцаатайгаар бүрэн тохижуулсан байна. Тус багийн төвд нэг сая 200 орчим мянган төгрөгөөр албан тасалгааны зориулалттай сейф, шүүгээ, сандал зэрэг тавилга эд хогшлийг Нуур багийн ИНХ-ын даргад гардуулан өгсөн байна. Мөн “Хариуцлагатай залуу манлайлал” багийн гишүүд Нуур багийн 43 иргэнд байгаль орчинд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн сургалтыг хийжээ. Энэ үеэрэ байгаль орчинд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэх уриалга гаргаж өөрсдийн гараар урласан 100 ширхэг давуун торыг багийн өрхүүдэд өгчээ.

Дашрамд Хариуцлагатай залуу манлайлал”-ын залуучууд өнөөдрийн байдлаар сайн дурын хүмүүнлэгийн 13 удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулаад байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ