Макаод ял эдэлж буй Монгол иргэдийг шилжүүлэн авах эрх зүйн орчин бүрдлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-11 18:26:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.

Монгол Улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа аж. Эдгээр иргэдээс эх орондоо ялын хугацаагаа дуусгах хүсэлтийг байнга ирүүлдэг аж. Тиймээс “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийг хоёр талын хууль тогтоох дээд байгууллага соёрхон баталснаар албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд Макаод ял эдэлж буй иргэдээ эх орондоо шилжүүлэн авах боломж бүрдэнэ хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг батлав.

Холбоотой мэдээ