Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг барьж дуусчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-10-12 14:13:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол-Францын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд Орхон аймагт барьж буй цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил бүрэн дуусч улсын комисс ажиллахад бэлэн болжээ. Уг бүтээн байгуулалтад нийтдээ 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсны 9.2 тэрбумыг Монгол, үлдсэнийг нь  Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлсэн байна. 

 

Дээрх байгууламж ашиглалтад орсноор 2030 он хүртэл хотын бохирын асуудлыг бүрэн шийдэгдэж байгаа гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл нь одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжтай ижил хүчин чадалтай. Ялгарах онцлог нь лаг боловсруулах байгууламжтай тул одоогийнхоос хэд дахин бага хаягдал ялгаруулах ажээ.

 

Энэхүү байгууламжийг ашиглалтад ороход хэн өмчилж, хэн  ашиглагч болох вэ гэдэгт  урт хугацаанд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл Засаг даргын орлогч С.Батжаргал төслийн явцтай танилцах үеэрээ хэлсэн үгэндээ “Цаашид Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн өмчлөгчөөр “Эрдэнэт” үйлдвэр ХХК ажиллахаар зарчмын хувьд тохирсон хэмээсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ  

Холбоотой мэдээ