Цэрэг-спортын “Дөл” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-17 20:52:17

Булган /МОНЦАМЭ/ Монгол төрийн цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан цэрэг-спортын “Дөл” тэмцээн Булган аймагт болж Бүрэгхангай сумын сургуулийн сурагчдын баг тэргүүллээ. Тус баг буюу тасгийг багш О.Баярсайхан дасгалжуулсан байна.

          Баг бүр нь 15-17 насны 11 сурагчийн бүрэлдэхүүнтэй уг тэмцээний хоёр, гуравдугаар байрт Н.Батмандах, Х.Мөнхбаатар нарын дасгалжуулагч багштай Булган сумын гуравдугаар сургууль, мөн сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль шалгарсан байна.

            - Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Ардын Хатанбаатар С.Магсаржавыг түүхэнд байгуулсан гавьяа зүтгэлийг сурталчлах, цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдрыг өв тэгш хөгжүүлж, өсвөр үеийнхэнд цэргийн алба хаах сонирхлыг дээшлүүлэх зорилгоор цэрэг-спортын тэмцээн зохион байгууллаа. Жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн байр зүй, хөнөөлийн голомт ажиллах, усанд осолдогчийг аврах, саадтай зурвас гатлах зэрэг тэмцээнээр өрсөлдсөн гэж тэмцээний ерөнхий шүүгч, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын офицер, ахлах дэслэгч Ц.Цэрэнтогтох ярьсан юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ