"Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг авлига авсан хэргээр саатуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-10-12 10:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас Кэмбрижийн сургалттай  Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг энэ сарын 10-ны өдөр саатуулжээ.

Түүнийг авлига авч байх үйлдлийг нь илрүүлэн баривчилж Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар "хахууль авсан" хэмээн яллагдагчаар татсан байна. АТГ-аас энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг мөн л авлига авсан хэргээр саатуулсан.

Одоогоор авлигатай холбоотой дээрх хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Холбоотой мэдээ