Гангийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-12 09:51:51

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Мягмар гарагт Энэтхэгийн төвийн нутгийн Чхаттисгарха мужийн Бхилаи хот дахь төрийн өмчит гангийн үйлдвэрийн хийн хоолойд дэлбэрэлт гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 13 хүрсэн байна.


Бхилаи хот нь мужийн нийслэл Райпур хотоос 30 километр зайд оршдог ажээ. “Дэлбэрэлт гарах үед есөн хүн амиа алдсан бөгөөд гэмтэж бэртсэн 14 хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч тэдний хоёр нь тухайн шөнөдөө нас барсан. Үүнээс хойш 24 цагийн дараа дахин хоёр хүн амиа алдлаа” гэж холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.


Дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Бхилаи гангийн үйлдвэрт дэлбэрэлт гарсан анхны тохиолдол энэ биш бөгөөд 4 жилийн өмнө уг үйлдвэрийн зуухны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 6 ажилчин амиа алдаж байжээ. 

Холбоотой мэдээ