Хангайн бүсийн аймгуудын нийгмийн ажилтнууд мэдлэгээ дээшлүүлж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-10-12 17:56:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Хангайн бүсийн нийгмийн ажилтнуудын бүсийн сургалт болж байна. Сургалтаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, хүний эрх ба хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хариу үйлчилгээ, хүүхдийн хөгжил, хамгааллын хууль эрх зүйн шинэчлэл, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, үнэлгээ хийх арга зүй зэрэг олон чиглэлээр нийгмийн ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлж байна


Ийнхүү нийгмийн ажилтнууд шинэ мэдээ, мэдээлэл сонсож мэдлэгээ дээшлүүлснээр сургууль болоод баг, сумынхаа гэр бүл, хүүхдийн эрүүл мэнд, хууль эрхзүй, хамгааллын ажлууд нь илүү чанаржиж, гэр бүл, хүүхэд нэг бүртэй харьцах, зөвлөгөө өгөх зэрэг хүртээмжтэй байдал нь дээшилнэ гэж үзэж байгаа юм.


Тус сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, МУБИС-ийн Боловсролын судлал, Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай аймгуудийн ЕБС-ийн болон сум, багийн нийгмийн ажилтнууд оролцож байна. Сургалт өнөөдөр дуусна.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ