В.Путинд Умард Солонгосын удирдагч баяр хүргэсэн цахилгаан илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 10:03:54

МОКСВА. /ТАСС/. БНАСАУ болон ЗСБНХ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


“Хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэл, сайн хөршийн зарчим дээр хөгжсөөр ирсэн” хэмээн баяр  хүргэсэн цахилгаанд Ким Жөн Ун цохон дурджээ


Түүнчлэн тэрбээр хоёр улсын харилцаа ард иргэдийн ашиг сонирхол, шинэ үеийн нөхцөл шаардлагатай нийцэн хөгжсөөр байна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.  

Холбоотой мэдээ