Нурмагомедовт машин бэлэглэжээ

Дэлхийн мэдээ | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 10:28:53

МОСКВА. /ТАСС/. Ирландын тамирчин Конор Макгрегорыг ялсан Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовт Ахмат-Хажи Кадыровын нэрэмжит бүс нутгийн олон нийтийн сан машин бэлэглэжээ. Энэ тухай Бүгд Найрамдах Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров мэдэгдсэн байна.  


Нурмагомедов мөн Грозный хотын хүндэт иргэний цолоор шагнуулжээ. Төрийн  тэргүүний зарлигаар тамирчин Хабиб Нурмагомедовын эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедовт “Бүгд Найрамдах Чечень Улсын биеийн тамирын гавьяат ажилтан” цол олгосон байна.  

 

Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм. 

Холбоотой мэдээ