В.Путин Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-12 10:36:04
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 17-нд Сочи хотноо Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиситэй уулзана.


Абдель Фаттах эль-Сисигийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уулзана гэж Кремлин ордны хэвлэлийн алба мэдэгдлээ.


Төрийн тэргүүн нар ОХУ-Египетийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, хөгжлийн талаар хэлэлцэж, олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцоно гэж мэдэгдэлд дурджээ.


Үүний зэрэгцээ хоёр тэргүүн яриа хэлэлцээний дараа хэд хэдэн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ