Нетаньяху “Хамас” бүлэгт анхааруулга өгчээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-10-12 11:02:33

ИЕРУСАЛИМ. /Xinhua/. “Хамас” бүлгийн босогчдын барьсан туннелийг устгасны дараа Израилиар оролдохгүй байхыг Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тус бүлгийн босогчдод анхааруулсан байна.


Газын зурвасаас Израиль руу нэвтрэх зориулалт бүхий Лалын “Хамас” бүлгийн босогчдын байгуулсан нэг туннелийг устгасан тухай Израилийн цэргийн командлал пүрэв гарагийн өглөө мэдээлсэн юм.


Израилийн Ерөнхий сайд энэхүү мэдэгдлээ тус улсын өмнөд нутгийн Ашдод боомтод зангуугаа хаясан Америкийн пуужин устгагч хөлөг онгоцны тавцан дээр байхдаа хийсэн аж. “Израиль болон АНУ нь маш олон салбарт холбоотон бөгөөд батлан хамгаалахын салбарт илүү нягт холбоотой” гэж Б.Нетаньяху нэмж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ