Райан Куглер “Хар ирвэс” киноны дараагийн ангийн зохиолыг бичнэ

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2018-10-12 11:06:29

НЬЮ-ЙОРК. /AP/. “Хар ирвэс” киноны зохиолыг бичсэн АНУ-ын зохиолч, найруулагч Райан Куглер дараагийн ангийн зохиолыг ч мөн бичихээр болсон тухай “Marvel Studios” компанийн төлөөлөгч пүрэв гарагт мэдээлсэн байна.


Уг киноны зураг авалт хэзээ эхлэх хийгээд хэзээ олон нийтийн хүртээл болох тухай мэдээлэл албан ёсоор гараагүй байгаа ажээ.


Энэ оны эхээр нээлтээ хийсэн “Хар ирвэс” кино дэлхий даяар нийт 1.3 тэрбум ам.долларын ашиг орлого олсон нь “Marvel”-ийн баатруудын цувралд шинэ амжилт тогтоосон юм. Р.Куглер 2015 онд олны хүртээл болсон “Крид” киноны үргэлжлэл болох “Крид-2” киноны найруулагчаар мөн ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ