WSJ: Д.Трамп Аргентинд Си Жиньпинтэй уулзана

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 11:30:24

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Их-20”-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт болох Аргентины Буэнос-Айрес хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах төлөвтэй байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд худалдааны маргаантай асуудлуудыг хэлэлцэх аж. Энэхүү уулзалтад Америкийн талаас тус улсын сангийн сайд Стивен Мнучин, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу нар оролцох аж.


The Wall Street Journal” сонины тэмдэглэснээр, АНУ-д энэхүү уулзалтад бэлтгэх мэргэжилтнүүдийн бүлэг байгуулаад байгаа аж. Тус бүлэгт АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсоны ач, хуульч Кристофер Никсон Коксоос гадна бусад хүн багтаж байгаа аж. Хятадын талаас энэхүү уулзалтад бэлтгэх асуудлыг Хятадын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ хариуцаж байгаа аж.


АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Цагаан ордны дэргэдэх Худалдааны асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн  тэргүүн Питер Наварро нар худалдааны асуудлаар Хятад улстай илүү хатуу байр суурь баримтлаад байгаа аж. Эдийн засгийн салбарт эрс буулт хийхээс нааш Хятадад үзүүлэх шахалтаа үргэлжлүүлсээр байхыг тэд дэмжиж байгаа аж.

 

 

 

Холбоотой мэдээ