Д.Трампын айлчлал 23.8 сая ам.доллар зарцуулахад хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-12 11:36:12
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийсэн айлчлалын үеэр тус улсын цагдаагийн байгууллага 23.8 сая ам.доллар зарцуулжээ.


Энэ нь 2016 онд Барак Обамагийн Их Британид хийсэн айлчлалын үеэр тус улсын цагдаагийн байгууллагын гаргасан зардлаас 10 дахин их дүн аж.


Хэд хэдэн удаа ухарсан Д.Трампын дөрөв хоногийн айлчлалын үеэр Их Британи даяар томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалууд болсон юм. Лондон хотод болсон жагсаалд 250 мянга орчим хүн оролцсон бөгөөд үүний улмаас цагдаа нар  төв Трафалгарын талбайг хаасан байна.


Д.Трампын айлчлалын үеэр Их Британи даяар болсон эсэргүүцлийн бүх жагсаалыг тогтоон барихад 10 мянга орчим цагдаа хамгаалалтад гарч ажилласан гэж Үндэсний цагдаагийн дарга нарын зөвлөлийн тэргүүн Сара Торнтон мэдэгдлээ.


Мөн тэрбээр, одоогийн байдлаар нийт зардал 23.8 сая ам.доллар байна гэж мэдэгдэв.


2016 онд Б.Обамагийн айлчлалын үеэр Их Британийн цагдаагийн газар 2.2 сая доллар зарцуулж байжээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ