Урсгал сөрвөл торгохоос гадна жолоодох эрхийг 3 сараар хасна

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-10-12 12:18:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тээврийн цагдаагийн газраас автозамын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу жолоочийг 50.000 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч байгаа тухай мэдээллээ. 

Жолооч та урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцвол таныг зогсоон торгох арга хэмжээ аван, жолоодох эрхийг тань газар дээр нь хүчингүй болгож, харьяа дүүргийн Тээврийнн цагдаагийн хэлтэст шилжүүлдэг болсон байна шүү.

Харин яаралтай түргэн тусламж, онцгой байдлын, цагдаагийн машин дуудлага мэдээлэл, хойшлуулашгүй ажиллагааны үед урсгал сөрж явах дүрмийн заалттай тул хамаарахгүй. Энэ үед жолооч та харин  тусгай дуут дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй. Тээврийн хэрэгслээр урсгал сөрөх зөрчил өдөрт хамгийн багадаа тав, түүнээс дээш арав хүртэл гардаг тул 11 дүгээр сарын 1-нээс эхлэн урсгал сөрсөн л бол торгуулж, эрхээ хасуулна гэдгээ анхаараарай.


Холбоотой мэдээ