Туркийн Ван мужаас их хэмжээний героин хураажээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-10-12 11:56:33

АНКАРА. /Anadolu/. Пүрэв гарагт Туркийн өмнөд нутгийн Ван мужид цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний явуулсан ажиллагааны үеэр 132 килограмм героин хураасан гэж тус мужийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.


Уг мэдэгдэлд дурдсанаар, Ван мужийн Гурпинар дүүрэгт явуулсан хууль бус мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр 250 ширхэг уут героин тээвэрлэж явсан ачааны тэргийг илрүүлжээ.


Үүнээс гадна их хэмжээний мансууруулах бодистой холбоотой өөр нэг хэрэг Турк улсад пүрэв гарагт гарсан байна. “Өмнөд нутгийн Адана муж дахь “Сакирпаса” нисэх буудлаас 965 мянган ширхэг шахмал мансууруулах бодисыг хураасан бөгөөд гэмт этгээдүүд түүнийгээ ачааны нисэх онгоцоор дамжуулан Саудын Араб руу хүргэхийг оролдсон” гэж тус мужийн Прокурорын газраас пүрэв гарагт мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ