Хятадын иргэнийг АНУ зохиомол хэрэгт буруутгасан гэж мэдэгджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-10-12 12:09:30

БЭЭЖИН. /РИА Новости/АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр Бельги улсаас тус улсад шилжүүлэн өгсөн Хятадын иргэнийг эдийн засгийн тагнуул хийсэн гэх зохиомол хэрэгт буруутгаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.

“Бид эдгээр мэдээлэлд анхаарлаа хандуулсан. АНУ зохиомлоор хэрэг тулгаж байна. Зохих хуулийн дагуу АНУ-ын эрх баригчид энэ нөхцөл байдлыг зөв шийдэж, Хятад улсын иргэний хууль ёсны эрхийг хүндэтгэнэ гэдэгт найдаж байна” гэж дипломатч мэдэгдсэн байна.


Хятадын Дотоодыг аюулаас хамгаалах яамны ажилтан Шю Яньзюнийг Бельги улс Америкийн талд шилжүүлэн өгсөн бөгөөд АНУ-ын Хуульзүйн яам түүнийг эдийн засгийн тагнуул хийсэн хэрэгт буруутгасан тухай урьд нь мэдээлжээ.


Цю Хуэй болон Жан Хуэй гэдэг нэрээрээ танил Шю Яньзюнийг Америкийн сансар болон нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанид эдийн засгийн тагнуул хийж, худалдааны нууц мэдээллийг хулгайлах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.


Түүнийг мягмар гарагт АНУ-ын хүсэлтээр Бельги улсаас шилжүүлэн өгсөн байна. Шю Яньзюнийг дөрөвдүгээр сард Бельгид баривчилжээ. 

Холбоотой мэдээ