Э.Содномпилжээ Азийн паралимпийн наадмын аварга боллоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-10-12 22:11:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жакарта-2018” Азийн паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн наадмын аваргын алтан медалийн эзэн болсон байна.




Индонез улсын Жакарта хотноо Азийн паралимпийн наадамд ур чадвараа сорьж байгаа Монгол Улсын баг тамирчдын тав дахь медалийн өнгийг “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, дэлхийн цомын гурван удаагийн аварга Э.Содномпилжээ алт болгон хувиргаж чадлаа.

Холбоотой мэдээ