Манай улсыг зорих Тайландын жуулчид нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-12 13:22:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад энэ оны эхний 9 сарын байдлаар гадаадын 485.6 мянган иргэн улсын хилээр орж ирснийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 45.7 мянган хүнээр өссөн дүн гарчээ. Гадаадын зорчигчдын 432.7 мянга нь аялал жуучлалын зорилгоор ирснийг өнгөрсөн оны 9 дүгээр сартай харьцуулан авч үзвэл 48.5 мянган хүнээр өссөн. Өмнөх үеэс Тайландын жуулчид 628, Индонези 143, Турк 536, Энэтхэг 420 хүнээр тус тус өссөн бол БНАСАУ-ын 401, Вьетнам 245, Австри улсын жуулчин 237-гоор буурчээ.

Улсын хилээр орсон гадаады зорчигчдыг бүс нутаг, тивээр авч үзвэл Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас 62.2 хувь нь, Европоос 31.3 хувь, Америк тивээс 4.6 хувь, Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африкаас 1.9 хувь нь орж иржээ. Харин манай улсын иргэд  давхардсан тоогоор 1.8 сая хүн гадаадад зорчсоноос 1.3 сая нь хувийн журмаар явсан байна.

Холбоотой мэдээ