Нурмагомедовын тулааны төлбөртэй шууд дамжуулалт дээд амжилт тогтоожээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 13:31:56

МОСКВА. /ТАСС/. Лас Вегас хотод болсон Тулааны урлагийн үнэмлэхгүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээний Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов болон Ирландын тамирчин Конор Макгрегор нарын хооронд өрнөсөн халз тулаан UFC-гийн түүхэн дэх төлбөртэй шууд дамжуулалтын тоогоор дээд амжилт тогтоожээ.


Энэ тэмцээний төлбөртэй шууд дамжуулалт нийт 2,4 сая ам.доллар болсон байна. Өмнөх дээд амжилт 1,5 сая ам.доллараар Тулааны урлагийн үнэмлэхгүй аварга шалгаруулах 202 дэх удаагийн тэмцээний үеэр тогтож байжээ. Тэр үед гол тулаан тамирчин Макгрегор болон Америкийн тамирчин Нэйт Диас нарын хооронд өрнөж байжээ.


Нурмагомедов бол UFC-гийн хөнгөн жингийн аварга юм.  Макгрегорыг ялсан явдал нь түүний хувьд UFC дэх 11 дэх удаагийн ялалт юм. Харин Макгрегор бол UFC-гийн түүхэн дэх шилдэг тулаанчдын нэг бөгөөд тэрбээр 2015 онд анхны аваргын цолоо хамгаалж байсан аж. 

Холбоотой мэдээ