Нинжин сэтгэлийн тухай өгүүлэх шинэ уран бүтээл Өргөө кино театрт нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-12 13:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр Өргөө кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно.

Уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, Б.Одончимэг, туслах дүрүүдэд МУГЖ Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тогложээ. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байсан билээ.

Нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү уран сайхны кино нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Дашрамд дуулгахад, тус уран сайхны киноны хамт олон “Сэтгэлийн үг” ил захидлын уралдаан зарлажээ. Тус уралдаан нь хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд шилдэг бүтээл “Iphone 6 plus” гар утасны эзэн болох аж.

Холбоотой мэдээ