"Иргэн тантай хамт" өдөрлөг Өлзийт суманд боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-10-12 16:48:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Иргэн тантай хамт” өдөрлөгийг энэ сарын 11-нд Өлзийт суманд зохион явууллаа.

Өдөрлөгөөр Өлзийт суманд сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, Галт зэвсгийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” зэрэг мэдээллийг өгчээ. Өлзийт сумын 200 орчим иргэн хамрагдсан өдөрлөгийн хүрээнд хуулийн мэдээлэл, мэдлэгийг олгосноос гадна иргэдийн санал хүсэлтийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаараа зөвлөлдсөн байна.

Мөн үеэр “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллах журам”, “Цахим хэрэглээ” зэрэг сэдвүүдээр дунд болон ахлах ангийн 300 сурагчид сургалт зохион байгуулж, бүлгэмийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажиллахаар болжээ.

                                                             Б.Мөнхзул 

Холбоотой мэдээ