Сингапур-гадаадад хөдөлмөр эрхлэгсдийн хувьд хамгийн таатай орон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-12 14:38:45

МОСКВА. /РИА Новости/. Expat Explorer” байгууллагаас явуулдаг жил тутмын санал асуулгын дүнгээр гадаадад тогтмол амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд хамгийн таатай орноор Сингапур тодорсон байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Уг жагсаалтыг гаргахдаа орлогын түвшнийг төдийгүй амьдрахад таатай нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Эдгээр үзүүлэлтээр хот-улс болох Сингапур жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлжээ. Харин хоёр, гуравдугаарт, Шинэ Зеланд болон Герман улс орсон байна. Эхний тавд мөн Канад, Бахрейн улс багтжээ.

Гадаадад тогтмол амьдарч, ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд хамгийн өндөр цалинтай орнуудын жагсаалтыг мөн гаргажээ. Энэ жагсаалтын нэгдүгээрт, Швейцарь улс /жилд 202 мянган ам.доллар/ орсон бол тус улсын дараа АНУ /185,1 мянган ам.доллар/, Хонконг /178,7 мянган ам.доллар/ болон Хятад улс /172,7 ам.доллар/ бичигдсэн байна.

Санал асуулгад оролцогсдын 45 хувь нь эх орондоо авдгаас хамаагүй өндөр цалин авч байгаа болохыг дурджээ. 

Холбоотой мэдээ