Киргизид “Хамтын ажиллагаа-2018” сургуулилтын хоёр дахь шат эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-12 15:02:47

БИШКЕК. /ТАСС/. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн орнуудын Киргиз улсад хийж буй “Хамтын ажиллагаа-2018” цэргийн томоохон сургуулилтын хоёр дахь шат эхэлжээ.

ХАБГБ-ын гишүүн орнуудын цэргүүд террористуудтай тэмцэх уг сургуулийг Киргизийн цэргийн хээрийн сургуулилтын “Эдельвейс” талбайд эхлүүлсэн юм. Сургуулилтын эхний шатанд Казахстаны Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд болон ОХУ-ын Агаар-сансрын хүчний бөмбөгдөгч онгоцууд босогчдын штабад цохилт өгөх тактик боловсруулжээ. Харин бусад гишүүн орны тусгай албаныхан террориристуудыг цохиж хилийн цаана хөөн гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна.

Сургуулилтын явцтай танилцахаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Киргизид очиж магадгүй байна. 

ХАБГБ нь эгнээндээ Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикистан улсыг нэгтгэдэг.

Холбоотой мэдээ