Нийслэлийн Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-12 15:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/ өнөөдөр түүхэн музейнхээ үүдийг нээж анхны  зочдоо хүлээн авлаа. Музейд  Тус байгууллагыг удирдаж  байсан үе үеийн дарга нарын хөрөг зургаас эхлээд түүхэн замналыг  харуулах  гэрэл зураг, баримт  бичиг,  эд  материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж  хэрэгсэл, гавьяа шагнал зэргийг дэлгэсэн байв.

Түүнчлэн алба  хаагчид  хувийн цуглуулгаасаа музейн сан  хөмрөгийг  баяжуулжээ. Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой юм. Тухайлбал, гамшиг  осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшинг буулгасан гэрэл  зураг гэхэд дахин давтагдашгүй, цаг хугацааны үнэт түүх, сургамж агуулсан  байдаг. Тус албанд хэрэглэж байсан багаж хэрэгслүүдээс л гэхэд хөгжил дэвшлийг харж болохоороо онцлогтой. Нийслэлийн аврагчдын хэрэглэж  байсан  модон  шат музейн үзмэрийн нэг содон үзмэр болов. Музейн нээлтэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо.


Холбоотой мэдээ