Хогийн цэгийг ойжуулах төсөл эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-13 13:41:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот, БНСУ-ын Инчёон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 100 га талбайг ойжуулах төсөл өнөөдөр эхэллээ.

Иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан хогийн цэгийн орчмыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх ажлыг дээрх төслөөр хэрэгжүүлэх  бөгөөд  хөрсний бохирдлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахад төслийн зорилго оршиж байгаа аж.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд эхэлж буй эхний ээлжийн ойжуулалтад Инчёон хотын захиргааны төлөөлөгчид, тус хотын иргэдийн төлөөлөл, НБОГ-ын албан хаагчид, байгаль хамгаалагчид, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэд оролцов.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 20,6 хувь нь хүчтэй, 74,5 хувь дунд зэргийн хөрсний бохирдолд өртсөн байдаг гэж НБОГ-аас  мэдээллээ.

Холбоотой мэдээ