"Монгол Савхи" ХК- ийн хувьцаа 5.71 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-12 17:19:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн  557,808 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өслөө.


Тодруулбал 10  компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Э-Транс ложистикс XК -ийн ETR хувьцаа 9.13 хувиар, "Багануур ХК-ийн BAN хувьцаа 7.19 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК- ийн UYN хувьцаа 5.71 хувиар, "Эрдэнэ Ресурс" ХК-ийн ERDN хувьцаа 4.83 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20463.15 нэгж болж 0.14 хувиар  өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,407,789,335,466.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ