Шинзо Абэ БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-12 17:15:58

ТОКИО. /Kyodo/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-д энэ сарын 25-наас эхлэн гурав хоногийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас баасан гарагт мэдээлснийг "Kyodo" агентлаг уламжлав.


2011 оны 12 дугаар сард Ерөнхий сайд асан Ёсихико Нодагийн тус улсад хийсэн айлчлалаас хойш Японы Ерөнхий сайд Хятадын удирдагчидтай хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийхээр БНХАУ руу анх удаа зорьж буй нь энэ болох ажээ.


“Ш.Абэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцяны урилгаар манай улсад айлчлах юм” гэж Хятадын Гадаад хэргийн яамны сайд Лу Кань мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ