Дүрэм журам зөрчсөн 559 хуудсыг устгажээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-10-12 17:31:08

САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. Дүрэм журам зөрчсөн хийгээд бусдыг төөрөгдүүлэх зорилго бүхий үйлдэл гаргасан 559 хуудас /page/ болон 251 хаягийг /account/ устгасан тухай “Facebook” компани олон нийтэд мэдээлэв.


Дэлхийн хамгийн том цахим сүлжээний компанийн мэдээлснээр, олон хүмүүс хуурамч хаяг эсвэл ижил нэртэй олон хаяг нээж, “Facebook”-ийн бүлгүүдэд нэгдэн олон тооны мэдээлэл нийтлэн “Facebook”-т огт хамааралгүй цахим хуудсууд руу хөтлөх болсон аж. Энэ нь тус компанийн дүрэм журамд харшлах ажээ.


Тэдгээр хүмүүс нь ихэвчлэн хуурамч хаяг ашиглан “Like болон “Share” цуглуулж, өөрсдийн хуудсын хандалтаа нэмэгдүүлсний дараа хүмүүсийг төөрөгдүүлэх зорилго бүхий мэдээлэл нийтэлдэг байна. Ирэх сард АНУ-д завсрын сонгууль болох гэж буйтай холбогдуулан энэ төрлийн хэрэг улам ихсэх болсон аж.


“Улс төрийн ташаа мэдээлэлтэй холбоотой Орос болон Ираны олон зуун хуудсыг устгасан” гэж “Facebook” компани саяхан мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ