Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 09.00 болгов

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-10-12 17:27:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна.

Тодруулбал энэ сарын 15-ны өдрөөс 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоожээ.

Дээрх захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг, хороо ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.

Холбоотой мэдээ