Шинэ чулуун зэвсгийн үе болон хүрэл зэвсгийн үед хамаарах олдворууд олджээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2018-10-12 17:31:16

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужаас шинэ чулуун зэвсгийн үе болон хүрэл зэвсгийн үед хамаарах олдворууд олдсон тухай “Xinhua” агентлаг мэдээлэв.


Юньнань мужийн Археологийн судалгааны хүрээлэнгийн археологичдийн Удинь тойрогт хийсэн малтлагын үеэр дээр дурдсан үед хамаарах модон байшингуудын үлдэгдэл, тогоо болон чулуун ваар зэрэг олдворыг олсон байна.


Археологич Ли Сиаоруйгийн хэлснээр, эдгээр олдворууд нь шинэ чулуун зэвсгийн үеэс хойш Жинша голын дагуу хүмүүс амьдарч байсныг нотлох баримт болсон бөгөөд тус бүс нутагт суурьшиж байсан эртний хүмүүсийн амьдралыг судлах судалгаанд маш үнэ цэнэтэй нээлт болсон аж. 

Холбоотой мэдээ