Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-10-13 09:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

10 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Холбоотой мэдээ